Кейти Холмсыг найз залуутай гэв

Жүжигчин Кейти Холмсыг найз залуутай болсон талаар түүний дотны найз “Atlanta” киноны од Клаудиа Жордан мэдэгджээ. Тэрбээр Холмс найз залуутай болсон. Тиймээ тийм. Түүний найз залуу бол жүжигчин Жейми Фокс” гэж ярьсан байна.
Фокс, Холмс нарыг 2013 оноос үерхэж эхэлсэн хэмээн хэвлэлүүд мэдээлдэг билээ. Энэ талаар Жордан “Тэд сайн найзууд байсан. Харин одоо хайртай хосууд болцгоосон. Тэд их жаргалтай. Хүмүүсээс харилцаагаа нууцлахыг ч хүсэхгүй” гэж ярьжээ.
Харин уг ярилцлагын дараа Холмс “Би хэнтэй ч болзоогүй. Надад ганцхан охин минь л байгаа. Чамдаа хайртай шүү” гэж бичсэн байна. Фокс хувийн амьдралынхаа талаар хэвлэлийнхэнд тайлбар хийх шаардлага байхгүй гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ