Кайли хөх, цэнхэр өнгийн уруулыг будаг гаргав

img

 

Ким Кардашианы бага дүү Кайли Женнер өчигдөр шинэ уруулын будгаа худалдаанд гаргасан талаар “TMZ” сайт мэдээллээ.  Тэрбээр хөх болон цэнхэр өнгийн хоёр уруулын будгийг өөрийн брэндийн дэлгүүртээ байршуулжээ. Эдгээр бүтээгдэхүүний нэр “Skylie and Freedom бөгөөд” үнэ нь 29 ам.доллар аж.

 

Тэрбээр шинэ бүтээгдэхүүнээ өөрөө сурталчилж, хөх болон цэнхэр өнгөөр уруулаа будсан зургаа инстаграмдаа байршуулаад “Бусдаас ялгарахыг хүсч байгаа бол энэ гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэ” гэж бичжээ.

 

Кайли энэ амралтын өдөр хар өнгийн уруулын будгаа худалдаанд гаргасан юм. Өдгөө 18 настай реалити шоуны од 2014 онд “Kylie Jenner” гоо сайхны брэндээ үүсгэн байгуулсан байна. тэрбээр мөн төрсөн эгч Кендел Женнертэй хамтран Кендел болон Кайли хувцасны брэндийг бий болгожээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ