Тэйлор шинэ харилцаагаа ил болгожээ

Дуучин Тэйлор Свифтийг саяхнаас Британийн жүжигчин Том Хиддлтон гэгчтэй холбох болсон билээ. Тэд харилцааныхаа талаар өнөөг хүртэл хэвлэлийнхэнд тайлбар хийгээгүй юм. Тэгвэл тэд өчигдөр Лос Анжелес хотноо болсон дуучин Селена Гомезийн тоглолтыг үзэхээр хамтдаа ирсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хос гар гараасаа хөтлөлцөж, хэвлэлийхнийг үл тоон нэг нэгэндээ хайраа илчилсэн байна. Тэйлор тоглолтын өмнө фэнүүддээ хандан “Сайхан байна. Энэ залуу эмнээс хүчтэй” гэж хэлжээ.
Дуучин бүсгүй энэ сарын эхээр хөгжимчин Калвин Харрисээс салсан юм. Тэрбээр ганцхан долоо хоногийн дараа Томтой холбогдох болжээ. 35 настай Том найз бүсгүйгээсээ есөн насаар ах аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ