Орон сууцнуудыг шинэчлэх шийдвэрт иргэд талархав

img

 

НИТХ-ын дарга  Д.Баттулга өнөөдөр Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны иргэдтэй уулзлаа. Тэрбээр Сүхбаатар дүүрэг дэх НИТХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт  нэр дэвшиж байгаа юм.  Нийслэлийн хэмжээнд 1965 оноос хойш баригдсан  1071 орон сууц байдаг аж. Эдгээр барилга он удаан жил ашиглагдах хугацаанд дулаан, сантехик, дээвэр нь хуучирч элэгсэнээс оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хотын захиргаа Улаанбаатар хотын захиргаа Новосибирск хотын захиргаатай хамтран ажиллахаар  хэлэлцээр хийсэн байна. Новосибирск хотод он удаан жил ашиглагдаж байгаа урт настай орон сууцнуудын дээвэр, сантехник, дулааны асуудлыг шинэлэг  технологиор шийдвэрлэж чадсан байна. Нийслэлийн бүтээн байгуулалтад Новосибирскийн барилгачид ихээхэн үүрэг гүйцэтгэсэн тул Улаанбаатар хотын хуучирсан угсармал барилгуудыг иж бүрэн засаж шинэчлэхдээ тэднийг оролцуулахаар болсон аж. Орон сууцны сантехник, дулааныг шинэчлэх ажилд нийт 431 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах аж. Энэ санхүүжилтийн 60 хувийг нийслэлээс, 40 хувийг оршин суугчид гаргах юм байна.  Айл өрхүүдэд 10-20 жилийн хугацаанд төлөх юм байна. 

 

  НИТХ-ын дарга Д.Баттулга  дээрх шийдвэрийн талаар Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны оршин суугчдад танилцуулахад иргэд талархан хүлээж авч” гоё мэдээ дуулгасанд баярлалаа” хэмээж байлаа.  Харин НИТХ-ын дарга Д.Баттулга “Гоё биш бодитоор ажил хэрэг болж хэрэгжих асуудал. Бид оршин суугчдын саналыг авна.  Иргэд саналаа өгч зөвшөөрвөл дулааны асуудлыг шийдвэрлээд явна.  Орон сууцны барилгын дулаан, сантехник, дээвэр зэрэг засварын ажлыг иж бүрнээр шийдвэрлэснээр дулаан алдалтгүй болж, 70 Гкал-аар дулаан хэмнэгдэнэ” гэлээ. 

 

Нийслэлээс орон сууцны дулааны асуудлыг шийдвэрлэх асуудалд ямар саналтай байгаа талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

 

Сүхбаатар дүүргийн 3-р хорооны оршин суугч н.Сумъяа:

 

-Манайх   1975 орон энэ байранд орсон. 41 жил амьдарч байа Дулааны асуудал их доголдолтой байсан. Харин одоо хотын захиргаанаас дулааны асуудлыг шийдвэрлэн өгч байгаад баяртай байна. Өнгөрсөн жилүүдэд хотоос  бодитой бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлж ирсэн. Хүмүүс бонд, зээл авлаа гээд шүүмжлээд байдаг. Гэтэл бодит бүтээн байгуулалт, ажил хэрэг болсон.  Одоо ч орон сууцнуудын дулааны асуудлыг шийдэхээр ярьж байна. Энэ бол баталгаатай ажил хэрэг болгох зүйл гэж итгэж байна.

 

Сүхбаатар дүүргийн 3-р хорооны “Ганжигүүр” СӨХ-ны дарга Д.Туяа:

 

-Манай оршин суугчид орон сууцныхаа дулааны асуудлыг шийдвэрлүүлэхээр болсонд баяртай. Хуучин байрнуудын дулаан, сантехник, дээвэр элэгдэж, муудсан байдаг. Харин өнөөдөр нийслэлийн удирдлагаасаа  дулааны асуудлаа цогцоор нь шийдвэрлүүлэх сайхан мэдээ сонслоо. Үүнийг шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хүчээр өрөнд оруулж байгаа юм байна шүү дээ 10-20 жилд төлнө гэнэ үү байрны оршин суугчид амьдарч байгаа хэд байдаг юм өрөөнүүдээ өөрсдөө дулаалчихсан нь өлзийтэй юм байна
2016-06-23
Зочин:
Эргүү шунахай хүмүүсийн толгой ч амархан эргэдэг юм даа
2016-06-23
Зочин:
Хошгироод бай хошгироод бай.
2016-06-23
bie daagch:
za shaa shaaa hed honogiin daraa alga boloh gej baij haa hamaagui shaaj yavah yumaa,
2016-06-23
zochin:
Demjinee
2016-06-23