“The Radio Dept” хамтлаг өнөөдөр тоглоно

img

 

2009 оноос хойш зохион байгуулагдаж буй амьд хөгжмийн “Play time” наадам “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Наадмын нээлт өчигдөр “Монгол шилтгээн” цогцолборт боллоо.

 

15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадам хёор хоног болдог бол энэ жил гурван өдрийн турш үргэлжлэхээр онцлог юм. Наадамд нийт 30 гаруй амьд хөгжмийн хамтлаг оролцох бол 10 гаруй нь гадаадын хамтлаг дуучид ажээ. Гадаадын хамтлагуудаас хамгийн алдартай нь Шведийн “The Radio Dept” хамтлаг гэдгийг наадмын зохион байгуулагчид хэлж байсан.

 

Электро дэйнс хөгжмийн нийт 50 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлчид гурван хоногийн турш “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэх ажээ.

 

Өчигдөр “Play time” тайзнаа “The Compass”, “Magnolian”, “Charles - Baptiste /France/”, “The Tourist”, “Anna Judge April /Singapore/”, “The Lemons” хамтлаг ая дуугаа өргөв. Мөн нааглихац тайзнаа “Jik”, “Zuir”, “Sirius”, “Rush”, “BTR”, “Bilguudei”, “MMPTMK B2B Mara” зэрэг хамтлаг дуучин тогложээ. Харин өнөөдөр

 

“Шинэ давалгаа” тайзнаа:

11:20   Opus7

12:00   Eventide

12:40   Le Flaners

13:20   Something's Brewing

14:00   The Blacks

14:40   Shugam

15:20   Fururoma

 

“Playtime” тайзнаа:

16:20   The Return

17:10   Mrs. M

18:00   Fu-Ching-Gido /Japan/

18:50   Mekh ZakhQ & Bayanmongol Jazz Band

19:40   Homosapien's

20:30   The You /Japan/

21:40   RecOn

22:40   The Colors

23:30   The Radio Dept /Sweden/

 

“Нааглихац” тайзнаа”

10:00 14:30     Open Music #Audiojack

14:30   Aural Project

15:30   Psychedelic Goa Beat

16:30   Ata Borgujin

17:30   Nex

18:30   Bodikhuu

19:30   Eamar

21:00   Enkhool

22:30   Gerlee

23:30   Bud

00:30   Baatar

01:30 03:00     Deez зэрэг хамтлаг тоглох нь ээ.

 

“Монгол шилтгээн” цогцолборын автомашины зогсоол хүрэлцээ муутай учраас зохион байгуулагчдын зүгээс нийтийн тээврийн автобусыг “Монголын Хүүхдийн Ордон”-гийн өмнөх талбайгаас өглөөний 09.00 цагаас эхлэн үнэ төлбөргүй зорчуулж буй юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ