О.Анужин хүрэл цом хүртжээ

Бүгд Найрамдах Солонгос Улсад олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаан ес дэх удаагаа зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнээс УДБЭТ-ын бүжигчид тусгай байрын шагнал болон хүрэл цом, дипломын шагнал хүртсэн байна.
Тодруулбал, ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож гурван тусгай шагнал, О.Анужин хүрэл цом, тусгай шагнал, залуу бүжигчин О.Хатанбаатар дипломын шагнал хүртсэн байна. ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож эрэгтэй бүжигчдийн хувьд хамгийн хэцүүд тооцогддог хоёр ч трюкийг маш сайн хийсэн аж. Түүний агаарт гурван удаа эргэсэн үзүүлбэрийг шүүгч нар өндрөөр үнэлж тусгай шагнал хүртээжээ. Түүний хүртсэн гурван тусгай шагналын нэг нь БНСУ-ын балетын холбооных юм байна. Энэ нь тус тэмцээнд оролцогчдын хувьд хамгийн хүндтэй шагнал ажээ.
Дэлхий 20 гаруй орны бүжигчид авьяас сорьсон энэ уралдаанд манай театрын найман бүжигчин ийнхүү амжилттай оролцоод эх орондоо ирлээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ