“Звери” хамтлаг есдүгээр сард Монгол ирнэ
“SHAMK” entertainment болон "Аист" телевизийн урилгаар Оросын алдарт "Звери" хамтлаг Монголд тоглолтоо хийх талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тоглолтын талаарх тодорхой мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс нууцалж байсан ч ил болголоо. Тус хамтлагийн залуус ирэх есдүгээр сарын 2-нд Монголд ирэх нь ээ.
Энэхүү тоглолтоо "Sings for Mazaalai" уриатайгаар мазаалайг хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготойгоор хийж байгаагаараа онцлогтой юм байна.
Дашрамд дуулгахад “Звери” хамтлагийг 2001 онд хамтлагийн гоцлол дуучин Роман Билык үүсгэн байгуулсан гэдэг. Тус хамтлаг гоцлол дуучин Роман Билык, бөмбөрчин Михайл Краев, хөгжимчин Вячеслав Зарубов, бас гитарчин Алексей Любчик, гитарчин Максим Леонов нарын таван гишүүнтэй.
Хамтлагийг “До скорой встречи", "Я с тобой" зэрэг дуугаар нь илүүтэй мэднэ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ