“Цэрдийн галавын гайхамшиг”-аар аялаарай

Үлэг гүрвэлийн төв музейн хамт олон “Цэрдийн галавын гайхамшиг” үзэсгэлэнг энэ өдөр нээлээ. Тус музейн хамт олон энэхүү үзмэрээр зуны цагийн хуваарийн үйл ажиллагаагаа эхлүүлж буй юм байна.
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөрийн санаачлагаар дэлгэж буй уг үзэсгэлэнд Шинжлэх ухаан болоод танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой олдворуудыг дэлгэжээ. Түүнчлэн үзэсгэлэнд дэлгэгдсэн олон сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн олдворыг Augmented Reality технологийг ашиглан бодит мэт хөдөлгөөн, дуу дүрслэлээр баяжуулж үзэгч олонд хүргэж байгаа нь онцлог аж.
Музейн хамт олон барилгын гол танхимаа ашиглалтанд оруулж анхны үзмэр Т.Батаар болон Цэрдийн үед холбогдох палеонтологийн түүхэн олдворуудыг орчин үеийн техник технологийн хөгжилтэй уялдуулан гурван хэмжээст өвөрмөц шийдлээр дэглэн энэхүү үзэсгэлэнг байршуулсан байна.
Энэхүү үзвэрийн нээлтээр тус музей өнөөдрөөс эхлэн өдөр бүр 10.00-19.00 цагийн хооронд ажиллах юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ