Цасан шуурга шуурна
Өчигдөр Завхан, Хөвсгөл аймгийн нутгийн хойд хэсгээр цас оржээ. Харин өнөөдөр баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төв болон, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод бага зэргийн цас орно. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 градус хүйтэн байна. Ерөнхий төлвийг авч үзэхэд, нэгдүгээр сарын 11, 12-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ