УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны сонгуулийн санал хураалт орон даяар явагдаж байна. Өглөөний 07.00 цагаас эхэлж, үдшийн 22.00 цагт өндөрлөх санал хураалтад Монгол Улсын 1 сая 912 мянга 901 иргэн саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад багтсан юм.
УИХ-ын ээлжит сонгуульд 498, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж буй. Тэднээс УИХ-ын 76, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45, аймгийн 30 гаруй төлөөлөгч сонгогдоно.
Манай улсын сонгуулийг АНУ, Англи, ОХУ, Швед, Канад, ХБНГУ, БНСУ, Киргиз, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг 50 гаруй улс орон, олон улсын байгууллагын төлөөлөл болсон 450 орчим ажиглагч ажиглаж байна. Мөн гадаадын 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч сурвалжилж буй юм.
Уншиж байна |