П.Сэрдамбын ялалт ба өнөөдөр болох тулаанууд

img

Өнөөдөр манай гурван боксчин Бакугийн рингэнд гарахаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба эхний тулаандаа ялалт байгуулаад байгаа. Тэрбээр Камеруны Томас Эссомбаг 11:6-гаар ялсан билээ. Тэгвэл удахгүй 60 кг-ийн жинд ОУХМ Б.Жавхлан Венесуэлийн боксчин Хектор Манзаниллатай, 56 кг-ийн жинд ОУХМ Д.Отгондалай Өмнөд Солонгосын Ли Жин Ёнгтай тус тус тулалдах юм. Энэ нь ДАШТ-ий 362, 385 дахь тулаанууд байх болно. ОУХМ Б.Жавхлангийн хувьд учраа нь хатуу таарчээ. Хөдөлмөрийн баатрын хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо өнөөдөр эхний тулаандаа ялалт байгуулсан. Харин дараагийн учраа нь Колумбын боксчин. Түүнтэй маргааш тулалдах болно.О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ