Мила Кунис жирэмсэн болжээ

Холливуудын хос жүжигчин Эштон Катчер болон Мила Кунис нар тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байна. Хэвлэлүүд энэ сараас эхлэн жүжигчин бүсгүйг жирэмсэн хэмээн мэдээллэх болсон ч уг мэдээллийг хос батлаагүй билээ. Тэгвэл хос өчигдөр охин Уэттийн хамтаар Лос Анжелес хотоор зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хэвлэлээр цацагдсан дээрх мэдээлэл өчигдөр баталгаатай болжээ. Учир нь жүжигчин бүсгүйн гэдэс нэлээн томорсон байсан юм. Тэрбээр гэдсээ сэтгүүлчдээс нуухыг оролдсон боловч бүтэлгүйтсэн аж. Хос 2014 оны аравдугаар сарын 1-ны өдөр охинтой болж, өнгөрсөн оны долоодугаар сард хуримаа хийсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ