Юндэнгийн дүрд Э.Бумхүү тоглоно

Тун удалгүй Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадам болно. Баяр наадмын өдрөөр “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглох юм. Энэхүү бүтээлийн гол дүрүүдийн сонгон шалгаруулалт дуусч жүжигчид тодорлоо.
Сонгон шалгаруулалтад нийт 15 дуучин өрсөлдсөнөөс Юндэнгийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Э.Бумхүү, Нансалмаад УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран, Хоролмаад МУГЖ Ө.Уянга, Балганд УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.
“Учиртай гурван толгой” дуруийг энэ сарын 10-ны орой Чингисийн талбайд тоглох юм. Энэхүү дуурийг хоёр дахь жилдээ Ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулах ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ