Гага хятадуудаас уучлалт гуйхгүй

img

Далай ламтай уулзсныхаа төлөө дуучин Леди Гага хятадуудын дургүйцлийг хүргэсэн билээ. Уг уулзалтын дараа хятадууд дуучин бүсгүйг БНХАУ-д тоглолтоо хийх болон аяллаар ирэхийг хатуу хориглох хэрэгтэй хэмээн эрх баригчдаасаа шаардаж эхэлсэн. Хятадын интернэт хэрэглэгчид мөн дуучны бүх дууг Хятадад гарахыг хориглохыг шаардаж “Гагагийн дууг хоригло” гэх аян хүртэл зохион байгуулжээ.

 

Дуучин Гага “Далай ламтай уулзсан нь хувь хүний асуудал, заавал хүмүүсээс уучлалт гуйх шаардлаггүй” хэмээн хэлсэн талаар “TMZ” сайт ярьсан байна. Гага твиттертээ “Хүмүүс яагаад намайг үзэн ядаад байгааг мэдэхгүй. Би их гайхаж байна” гэж жиргэжээ.

 

Далай ламтай уулзах үеэрээ Гага Түвдийн тусгаар тогтнолыг олон улс хүлээн зөвшөөрөх хүртэл сошиал ертөнцөөр аян зохион байгуулахаа амласан нь хятадуудын бухимдлыг төрүүлсэн билээ. Гэхдээ Гагагийн асуудлаар БНХАУ-ын эрх баригчид ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Gaga. Taalgdj bh chin hvnii oyun sanaag yamarch hvch udirdj blddguig hujaa nar sn mden de
2016-07-02
Зочин:
sanaa ni bol buh delhiig avah sanaatai handiig ni haga darah yumsan.kk
2016-07-01
IRGEN:
GAGAAGIIN ZOV SHUU DEE TEND BUHEL BUTEN ARD TYMEN BAIGAA SHUU DEE.
2016-07-01
zochin:
hunii shuteh , es shutehiig hyataduud bas udirdaad bdag ueneher deerengui. tenegt yumnuud
2016-07-01
Зочин:
sanaa ni bol buh delhiig avah sanaatai handiig ni haga darah yumsan.kk
he he:
Chadaj baival moroorool duugaa duulaad yavj baival barav. Ter tyvdiin toloo dugaraad yu shalihav dee. Oortoo l gai tarij baigaa biz
2016-07-01