Приянка Чопра гэрлэхийг хүсдэг

2002 оны Дэлхийн мисс, жүжигчин Приянка Чопра ирэх сард худалдаанд гарах “In Style” сэтгүүлийг чимж, ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 2010 оноос холливуудын уран бүтээлүүдэд тоглох болсон юм. Чопра “ABS” телевизийн бүтээл “Quantico” гэх киноны гол дүрийг бүтээж байна.
Өдгөө 33 настай Чопра ярилцлагынхаа эхэнд “Би гэрлэхийг маш их хүсдэг. Охинтой болоод түүнтэйгээ адилхан хувцаслахыг хүсдэг” гэж ярьжээ.
Сэтгүүлч “Та найз залуутай юу” гэж асуухад тэрбээр “Үгүй ээ. Би болзоонд яваагүй хоёр жил болж байна. Хэтэрхий их ажиллаж байгаа учир хувийн амьдрал минь тийм ч их өөрчлөгдөхгүй байна” гэж хариулсан байна. Тэрбээр 2008-2009 оны хооронд Волливуудын жүжигчин Шанид Капор гэгчтэй болздог байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ