“Оюутолгой” ХК-ийн 9 тонн азотын бордоотой агуулах шатаж байна

img

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” ХК-ийн тэсрэх бодист  ашигладаг 9 тонн орчим азотын бордоо агуулсан сендвичин агуулахад  нэгдүгээр сарын 8-ны 22:30 цагийн орчимд гал гарчээ. “Агуулахын гадна 7  тонн орчим азотын бордоо ачсан 3 ширхэг шланз маркийн автомашин байгаа, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө үү” гэж мэдэгдсэний дагуу ОБЕГ-ын ГТГ-ын мэргэжилтэн ахлах дэслэгч Э.Батбаяр, Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Г.Буянтогтох нарт мэдэгдэн, цагийн байдлыг тодруулахад тус компанийн зүгээс 1,5 км газарт аюулгүй бүс тогтоон, хүн нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу үүрэг гүйцэтгэж эхэлсэн байсан гэж ОБЕГ-аас мэдээллээ. Тухайн газарт ажиллахаар аймгийн Онцгой байдлын-3, Цагдаагийн-2, Мэргэжлийн хяналтын хэлтсийн-4, нийт-9 хүнтэй ажлын хэсэг явсан байна. Цагийн байдалтай холбогдуулан ОБЕГ, ЦЕГ-ын даргын шийдвэрээр ОБЕГ, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч,  УМБГ-ын мөрдөн байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 08:30 цагт  “Изинис Эйрвэйз" компанийн онгоцоор Оюутолгой нисчээ. Өнөөдөр өглөө 07:00 цагийн байдлаар авсан мэдээгээр агуулах дотор 600 тн, агуулахын гадна буулгасан байгаа 210 тн, агуулахаас 20-25 метрийн зайтай 5 автомашин дээр нийт-180 тн /СЭА-5010 улсын дугаартай “Howo” маркийн ачааны автомашин дээр 46 тн, СЭА-5060 улсын дугаартай “Howo” маркийн ачааны автомашин дээр 56 тн, СЭА-2324 улсын дугаартай “Хьюндай” маркийн ачааны автомашин дээр 44 тн, СЭА-0042 улсын дугаартай ”Fuso” маркийн ачааны автомашин дээр 14 тн, УБР-3114 улсын дугаартай ”Fuso” маркийн ачааны автомашин дээр 20тн/ азотын бордоо байгаа талаар мэдээлэл иржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол хүн:
монголын хөрөнгийг цөлмөж биднийг доош нь хийж хооронд нь хагаралдуулж байгаа газардаа, үүнийг монголчууд ойлгож байгаач хэн ч юуч дуугарч чададгүй энэ бол монгол хүний зан ганц нэг дуугарч байгаа нь ганцаардаж ялагддаг өрөвдөлтэй монголчууд хохь нь
2012-11-08
shataj bga aguulah dotor 9tonn yum uu 600tonhh azotiin bordoo bga yum uu
2012-01-09
Энэ сэлэнгийн машинууд оюу толгойг базцийн байна л даа
2012-01-09
Hubitsaanii une ni 0,6 dollar hurtel unana
2012-01-09