Рианна зика вирусаас айв

Дуучин Рианна зика вирусын улмаас Колумб улсад хийх тоглолтоо хойшлуулсан талаар “TMZ” сайт мэдээллээ. Рианна энэ тухайгаа твиттер хуудастаа “Зика вирусын халдварыг олон хүн авлаа. Энэ вирусыг устгах чадвартай эм, тариа бүтээгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж жиргэжээ. Гэхдээ дуучин бүсгүй зикагаас болж тоглолтоо хойшлуулсан хэмээн мэдэгдээгүй ч түүний менежер “Бид удахгүй Колумб улсад ирэх болно. Тэр үед бүх зүйл сайн байгаасай хэмээн итгэж байна” гэж хэлсэн байна.
Шумуул болон бэлгийн замаар хүнд халдварладаг уг вирусын халдвар дэлхийн 20 гаруй улсад бүртгэгджээ. Колумб улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсын 1000 орчим иргэн халдвар авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ