Александр Скарсгорд: Тарзан бол надад ирсэн шагнал

Америкийн кино чартуудад тэргүүлээд буй “The Legend Of Tarzan” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Александр Скарсгорд “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Уг бүтээл өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн юм.
-Зөвхөн хүүхдэд зориулагдан бүтээгдсэн бүтээлүүд дэлгэцийн бүтээл болох нь ихэссэн. Бүх насныхан зэрэгцээд суугаад үзэх боломжтой болсон эдгээр уран бүтээлүүдийн нэг бол Тарзан. Хүүхэд байхдаа гэр бүлээсээ өнчирсөн хүүг сармигчин нар өсгөсөн тухай өгүүлэх уг бүтээлийн гол дүрийг Александр Скарсгорд бүтээлээ. Шинэхэн уран бүтээлийнхээ талаар хоёулаа ярилцах уу?
-Мэдээж хэрэг. Энэ ярилцлагыг унших бүх хүнд аз жаргал хүсье. Тарзаны тухай өгүүлэх олон хүүхэлдэйн кино болон дэлгэцийн бүтээл бий. Эдгээр бүтээлүүд бүгд гайхалтай болсон. Би дүрийнхээ судалгааны ажлаа хийж байхдаа бараг Тарзан гэх үг орсон кино, хүүхэлдэй үзсэн. Өнгөрсөн үед бүтээгдсэн эдгээр бүтээлүүд надад дүрээ мэдрэхэд тусалсан. Уг бүтээлийн зураг авалт хоёр жил үргэлжиж байж, саяхан нээлтээ хийлээ. Шатлалтайгаар киноны трейллерүүдийг үзэгчдэд хүргэж, тэднийг татах ажлыг кино багийнхан сайн хийсэн учир өнөөдөр уран бүтээл минь их амжилттай яваа байх. Та бүхэндээ баярлалаа. Гол дүрүүд шилдэг хамтрагч байхгүйгээр хэзээ ч амжилт олохгүй.
-Тарзаны дүрийг бүтээхийн тулд ямархуу золиосыг гаргав?
-Кинонд тоглох санал авсаныгаа би шагнал хэмээн хүлээн авсан учир найруулагчаас ирсэн шаардлага бүр надад шагнал мэт санагдаж байсан. Би дүрдээ уусахын тулд 7 кг жин хаяж, фитнесээр илүү их хичээллэж, булчинлаг болохыг зорьсон.
-Үснийхээ тухай.
-Тарзан бусад баатраас ялгагдах онцлог бол урт шаргал үс. Үсээ ургуулахын тулд их хичээсэн. Би эмэгтэйчүүдийг их гайхсан. Яагаад урт үстэй байдгийг. Урт үс надад таалагдаагүй. Киноны зураг авалт дуусаад л үсээ тайруулсан.
-Тарзан ихэвчлэн нүцгэн байдаг?
-Тиймээ би зураг авалт эхлэхээс дуусах хүртэл шортноос өөр зүйл өмсөөгүй. Байнга хөл нүцгэн явж, байнга цээж нүцгэн байх их хэцүү байсан.
-Таны гол дүрийг бүтээсэн эл бүтээл нээлтээ хийгээд эхний таван өдөртөө 38 сая ам.долларыг оллоо. Кино шүүмжлэгчид таны жүжиглэлтийг их сайн байна хэмээн үнэлж байгаа?
-Бүх уран бүтээлчид киногоо амжилтад хүргэхийг хүсдэг. Жүжигчин хүн ажлаа сайн гүйцэтгэхгүй бол тэр бүтээлийг түүхий болгох аюултай. Энэ мэргэжил амар биш. Та амжилтад хүрсэн жүжигчин болохыг хүсдэг болохыг хүсч байгаа илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй. Нээлтээ хийгээд удаагүй мөртлөө олон саяыг олно гэдэг намайг улам их урамшуулж байна.
-Маргот Робби таны дурлалт бүсгүйн дүрийг бүтээсэн. Түүнтэй хамтран ажиллах хэр байв?
-Гайхалтай. Түүний жүжиглэл гайхалтай. Тэр бүсгүй бүхэлдээ гайхалтай. Түүний хамтрагч болох хүндтэй үүргийг гүйцэтгэсэндээ таатай байна. Тарзан бол бидний бүтээл.
-Киноны үйл явдал хүүхэлдэйн киноноосоо хэр өөр вэ. Үзээгүй олон үзэгч бий?
-Хүүхэлдэйн кино бага насны хүүхдүүдэд зориулсан учир их энгийн үйл явдалтай. Цус урсгасан тулааны хэсэг бараг гарахгүй. Харин кино бол эсрэгээрээ. Эхлэлээсээ төгсгөл хүртлээ сэтгэл хөдлөм үйл явдал.
- Самуэль Жэксоны талаар?
-Тэр бүхэлдээ урлаг. Түүний жүжиглэлт надад маш их таалагддаг. Энэ агуу эрхэмтэй хамтран ажиллах болсондоо таатай байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ