Үнэнч баатар

img

-Тэд бидний тухай-

 

 

Оросын нэрт судлаач, Улс төрийн болон Цэргийн судалгааны институтийн дэд захирал Александр Храмчихины Монголын тухай vpk-news.ru сайтад бичсэн энэхүү нийтлэл нь Орос гүрний Монголын талаар баримталж байгаа бодлогыг тодорхой илэрхийлэв.

 

Монголын тусгаар тогтнолын цорын ганц бодит баталгаа бол Орос улс. Гэхдээ энэ нь тэд бидэнд хэрэгтэйгээс илүүтэйгээр бид тэдэнд хэрэгтэй гэсэн үг биш.

 

90-ээд оны эхээр (Козыревыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед) Москва нь гадаад харилцаагаа зөвлөлтийн бодлогын тусгалаар, тэгэхдээ дайснууд болон холбоотнуудынхаа байрыг солиод явуулахыг оролдож байв. Гэвч 90-ээд оны дунд үе гэхэд Өрнөдийн талаарх хийсвэр төсөөлөл арилж эхэлсэн ба Орос улс хэсэг бусгаар нь ч хамаагүй хуучин харилцаагаа сэргээхийг оролдож эхэлсэн. Харилцаа холбоо нь хэт их бат бэх байсан болохоор тийм боломж ч хадгалагдан үлджээ: нөхөрсөг харьцаатай байсан орнуудын удирдлагын элит хэсгийн дийлэнх нь ЗХУ-д боловсрол эзэмшсэн, орос хэлийг мэддэг байсаны зэрэгцээ эдийн засгийн нягт түншлэл, мөн түүнээс ч чухал цэрэг-батлан хамгаалахын түншлэл байв. Холбоотнуудын армиуд зөвлөлтийн загвараар байгуулагдаж, манай зэвсгээр хангагдсан байсан болохоор хүсэл, боломж нь байлаа ч өрнөдийн систем болон техникт шилжих нь тэдний хувьд туйлын хүнд байсан юм.

 

Өмнөд болон Зүүн Ази нь манай гадаад бодлогын чиглэлд Европын дараа хоёрдугаарт тавигдаж байв (60-аад оны дунд үеэс Ойрхи Дорнод түүнийг аажмаар гуравдугаар байр руу түрж эхэлсэн). Энэ бүс нутаг дахь манай хамгийн чухал холбоотнууд нь Монгол, Вьетнам, Энэтхэг, БНСУ байв. Солонгосын хойгийн өвөрмөц нөхцөл байдал болон энэхүү зөрчилдөөнд Оросын гүйцэтгэсэн үүргийн талаар уншигчид сайн мэдэх байх (“Ардчилсан Пхеньян тоталитар Сөүлийн эсрэг”). Харин энд Ази дахь манай хамгийн ахмад холбоотны талаар ярилцъя.

 

“Саяхныг хүртэл хүн ам нь бүхэлдээ орос хэлийг мэддэг байсан улс орны талаар Москва сая л нэг саналаа”.

 

Эмх замбараагүй байдлаас боссон бүтээл

 

Өнөөгийн Монгол орон тусгаар тогтнолоо Орос улсын хүчинд олж авсан. Тодруулбал – Шанхайн хувьсгалаас үүдэлтэй эмх замбараагүй байдлыг далимдуулан 1911 онд Хятадын мэдлээс гарч чадсан. Гэвч тусгаар тогнолоо хадгалж үлдэхдээ эхлээд Зөвлөлтийн, дараа нь Оросын дэмжлэгийг авсан билээ. Ялангуяа ЗХУ нь Бээжингээр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө ихийг хийсэн. БНХАУ болохоор энэхүү баримтанд уламжлал ёсоор ханддаг: энэ улс нь урьд өмнө байгуулсан гэрээгээ зөрчих боломж олдох хүртэл гэрээгээ сахин дагадаг. Хятадын бүх сурвалжуудад Монгол улс тусгаар тогтнолоо хууль бусаар олж авсан, Хятад улс доройтсоныг далимдуулан ЗХУ энэ улсыг хүлээн зөвшөөрөх шийдвэрийг “тулгасан” хэмээн бичсэн байдаг. Энэ бол өөр ямар ч хувилбаргүй, албан ёсны байр суурь бөгөөд Бээжинд боломж гарах л юм бол Монгол улс тусгаар тогтнолоо алдана гэсэн үг юм. Асар том газар нутагтай атлаа (ойролцоогоор 1,56 сая кв.м, дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ 18-т ордог) хүн ам багатай (3 сая гаруй иргэнтэй, дэлхийд хүн амын тоогоороо 138-д ордог) энэ орон хятадын түрэмгийллээс өөрийгөө хамгаалах боломжгүй. Орос улс л оршин байгаа гэх баримтаараа энэ эмгэнэлт хувь заянаас Монголыг хамгаалж байгаа юм.

 

ЗХУ задарсаны дараа Монгол улс ч социализмаас татгалзаж, ардчиллын замыг сонгон, зах зээлийн эдийн засагт шилжиж, Өрнөдтэй харилцаа холбоогоо хөгжүүлэв. Харин түүний зэвсэгт хүчний ихэнхи хэсэг нь НҮБ-ын энхийг хамгаалах үйл ажиллагаанд оролцож, монгол цэрэг, офицерууд өндөр үнэлгээ авч байгаа билээ. Тэглээ ч энэ бүхэн нь Хятадын заналхийллийг зайлуулж чадахгүй байгаа бөгөөд харин Өрнөд түүний тусгаар тогтнолын баталгаа болж чадахгүй юм. Нэгд, энэ нь газар зүйн шалтгаантай: Монгол нь далайд гарцгүй орон бөгөөд Орос, Хятад гэсэн хоёр их гүрэнтэй л хиллэдэг. Гадаадын цэрэг арми Монгол руу нэвтрэхийн тулд хамгийн наад зах нь Оросоос зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Хэдийгээр Алс Дорнод дох манай агаараас хамгаалах пуужингийн систем цоорхой ихтэй ч америкчууд манай агаарын хилээр зүгээр нэг “нэвтэрч” чадахгүй нь ойлгомжтой. Хоёрт, хамгийн чухал шалтгаан нь АНУ төдийгүй Европ, Япон ч ямар ч нөхцөл байдалд Монголын төлөө Хятадтай дайтахгүй.

 

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар үүнийг ойлгож эхэлсэн бололтой. Энэ үеэр Москва ч саяхныг хүртэл хүн ам нь бараг бүхэлдээ орос хэлтэй байсан энэ улсыг саналаа. Тэгээд түүнд их бага хэмжээгээр анхаарал хандуулж, хэтэрхий муудсан цэргийн зэр зэвсэглэлийг нь бага ч гэсэн шинэчилж өгөхөөр шийдсэн байна.

 

Зэвсэглэлд – сэлбэг

 

Монголын хуурай замын цэргийн бүрэлдэхүүнд мотобуудлагын 16-р бригад, энхийг сахиулах 150-р батальон (одоо 330-р батальоныг байгуугах гэж байгаа), барилгын цэргийн 17-р анги, тусгай ажиллагааны 84-р батальон тус тус багтдаг. Мөн бүрэн бус бүрэлдэхүүнтэй, хагас бэлэн байдалтай зургаан анги нэгтгэл бий.

 

Танкийн паркд нь: “Т-54” 200-250, “Т-62” 100 орчим, “Т-72А” нь 58 бий. Зэвсэглэлд нь: “БРДМ-2” 120, “БМП-1” 310-400, “БТР-80” 20, “БТР-70” 50, “БТР-60” 50, “БТР-40” 200 орчим, “БТР-152” 50 байдаг гэх. Их бууны зэвсэглэл нь 600 орчим зэвсэгтэй (“А-19” 20 орчим, “Д-30” 50, “М-30” 100, “М-46” 50, “Д-1” 25), миномёт 140 орчим, 130 гаруй “БМ-21”-тэй. Танкаас хамгаалах зэвсэглэл нь: “Д-44” 200, “Д-48” 250, “БС-3” 25, “МТ-12” 24.

 

Хуурай замын цэргийн бараг бүх зэвсэглэл хуучирсан, тиймээс байлдаанд хэрэглэх боломжгүй гэсэн үг бөгөөд дээр дурдагдсан тоонууд бол ихэвчлэн цаасан дээр байгаа баримтууд юм. Харин сүүлийн жилүүдэд ОХУ-аас нийлүүлсэн “Т-72” танк, “БТР-70”, “БТР-80” зэвсэглэлийн хувьд бол өөр хэрэг.

 

Монголын агаараас хамгаалах хүчин өнөөдрийн байдлаар байлдааны ч, туслах ч нэг ч онгоцгүй. Урьд нь зэвсэглэлд нь “МиГ-21” 12ш, “МиГ-21УМ” 2ш байсан боловч сэлбэгэнд зарагдахааар болсон бололтой. Тэгэхлээр Монголын агаараас хамгаалах хүчний гол цохилтын зэвсэглэл нь цэргийн 11 вертолёт л болж байна. Үүнээс гадна тээврийн “Ан-24” 8, “Ми-17” 2 бий. “Ан-24”, “Ан-26” онгоцнуудыг иргэнийн нисэхийн мэдэлд шилжүүлжээ. Пуужингаас хамгаалах систем хоёр дивизэс бүрддэг ба дивизи тус бүрт пуужин сөнөөгч “С-75”, “С-125М”, “Стрела-2” 250, “Зу-23” 75, “С-60” 75 бий.

 

Хэдийгээр афганы болон иракийн ажиллагаанд Монгол улс оролцсон ч америкийн цэргийн тоноглол зэвсэглэлээс заримыг нь л авсаныг энд тэмдэглүүштэй. Монголчуудын зэвсэглэл өнөөдөр бараг зуун хувь оросынх хэвээрээ байна. Сүүлийн жилүүдэл шинэ техник зэвсгийг мөн л биднээс авч байгаа. 2008 оноос жил бүрийн хамтарсан хээрийн “Сэлэнгэ” сургуулилалт  сэргэж, Монголд болон гарал угсаа нэгтэй Буриадад ээлжлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд цар хүрээ нь ч өргөжин тэлж байна.

 

Дурлалын талбар – Монгол

 

Өргөн уудам газар нутагтай Монгол улс нь Орос, Хятад хоёр улсын хооронд стратегийн чухал байрлалд оршдог. Дайн дэгдлээ гэхэд Монголыг хяналтдаа байлгаж чадсан тал л ялна. Тиймээс түүнтэй харилцах харилцаа нь хоёр орны хувьд дэндүү чухал. Харин Монголын тухайд “хоёр галын хооронд” нейтрал байр суурийг баримтлах нь дэндүү бодит бус санагдана.

 

Ерөнхийд нь хэлбэл, Орос улсын хувьд Хятадаас өөрийгөө хамгаалдаг шигээ хамгаалах ёстой хоёр улс бий – нэг нь Монгол, нөгөө нь Казахстан. Хэрвээ бид энэ хоёр улсыг Хятадад тавиад өгчихвөл Бээжингээс геополитикийн мат авч, ингэсэн тохиолдолд бидний байдал найдваргүй болохын зэрэгцээ Уралаас зүүн тийших газар нутаг автоматаар гээгдэнэ. Кремльд үүнийг ойлгож ухамсарлаж байгаа нь тодорхой харагдахгүй байгаа боловч сүүлийн жилүүдэд Хятадад арай илүү бодитой хандах зарим нэг шинжүүд анзаарагдах болсон. Харамсалтай нь дэндүү сул шинжүүд.

 

Т.АНАНДА

Эх сурвалж: Www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
xucalgui unshaach malaa bodvol chi xujaa shees l biz iim yum oilgoxgui mushgiad bxiig bodxod
2016-07-05
Зочин:
Orsuud bol hezeenees bidend daisagnaj irsen manai hamag maliin mah, tuuhii ed, baigaliin baylagiig 1960-1990 onuudad delhiin unees 5 dahin baga uneer avch orond n orsiin huuchin tehnik haygdal baraagaa shahdag baisan jinhene horlontoi kolonchilogch yum. Cheh, Polishuud orsuudiig uzen yaddag ch yah arggui zuv yum.
2016-07-05
Зочин:
Te1 ivan...novshnuud Huvsgul nuuryg maani budaa bolgoj bgaa medee bn...yagaad arga hemjee avahgui bn?!
2016-07-05