Бекхэм хуримын ойгоо тэмдэглэв

img

 

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм болон дуучин Викториа Бекхэм нар хуримын ойгоо тэмдэглэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос 17 жилийн өмнө Лондон хотноо хуримаа хийсэн юм.

 

Бекхэм инстаграмдаа эхнэртэйгээ хамт авахуулсан зургаа нийтлээд “Намайг үргэлж урамшуулдаг, чамдаа баярлалаа. Чи байхгүй байсан бол би хэзээ ч амжилтад хүрэхгүй бас сайхан гэр бүлтэй болж чадахгүй байсан. Эрчүүдэд хандан хэлэхэд гэр бүл хамгийн чухал. Хайртай хүнээ битгий гомдоогоорой. Би гэр бүлээ гомдоож байсан. Ганцхан өдрийн жаргалын төлөө насан туршийн аз жаргалаа битгий явуулаарай” гэж бичжээ.

 

Тэд Италид хуримын ойгоо тэмдэглэж байна. Жил бүр хэвлэлийхний тодруулдаг “Хамгийн бат бөх гэр бүл”-ээр Бекхэмийнхэн шалгардаг билээ. Тэд өнгөрсөн хугацаанд хэзээ ч салж байгаагүй бөгөөд хэвлэлийхэн тэднийг үргэлж маргалдаж, тусдаа амьдардаг хэмээн бичдэг. Гэхдээ уг мэдээллийг тэд баталж байгаагүй юм.

 

Хос гурван хүү, нэг охинтой билээ. Саяхан хатагтай Бекхэм тав дахь хүүхдээ төрүүлэхийг хүсдэг тухайгаа Солонгосын “Vogue” сэтгүүлд ярьсан удаатай.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

guest:
Энэ Victoria ямар царай муутай юм бэ
2016-07-05