Хэлли хагас сая дагагчтай боллоо

img

Холливуудын нэрт жүжигчин Хэлли Бэрригийн инстаграм хуудсыг 500 мянган хүн дагах болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин дагагч нартаа талархал илэрхийлэн өчигдөр инстаграмдаа бикинитэй зургаа нийтлээд “Үнэхээр их баярлалаа. Бүх фэндээ баярлалаа. Хагас сая хүн намайг дагасан байна. Би маш их баярлаж байна” гэж бичжээ.

 

Инстаграмын хатан хаан гэгддэг реалити шоуны од Ким Кардашианд хандан тэрбээр “Би удахгүй дагагчийнхаа тоогоор чамтай тэмцэх байх” гэсэн байна.

 

Уг постын дор Кардашианы нэг фэн “Та Кимийг заналхийлээд байгаа юм уу” гэж бичжээ. Кардашианыг инстаграмд 75.9 сая хүн дагадаг. Тэрбээр 2012 онд инстаграм нээсэн бол жүжигчин Хэлли өнгөрсөн оны хоёрдугаар сард инстаграмтай болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ