“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүд тодорлоо

img

 
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 07 дугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн сонгон шалгаруулалтыг  06 дугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтад нийт 15 уран бүтээлч өрсөлдөж, дараах уран бүтээлчид шалгарлаа. Үүнд:
  • Юндэнд - Э.Бумхүү / МУСТА УДБЭТ-ын  гоцлол дуучин /
  • Нансалмаад - Б.Энхнаран  / УДБЭТ – ын гоцлол дуучин /
  • Хоролмаад - Ө.Уянга  / МУГЖ, УДБЭТ-ын  гоцлол дуучин /
  • Балганд - С.Бат-Эрдэнэ /УДБЭТ-ын гоцлол дуучин/  нар шалгарлаа гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ