“Оддын бэсрэг наадам 2016” болов

ТВ5 телевизээс зохион байгуулдаг “Оддын бэсрэг наадам” болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмыг “Сүлд” чуулгатай хамтран “Сүүж-Уул”-ын энгэрт зохион байгуулав.
Наадамд цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид АЖ А.Долгор, МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн, МУГЖ У.Далантай, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУСТА М.Бямбажав, цагдаагийн “Дурсамж” хамтлаг, зохиолын дууны залуу уран бүтээлчид оролцсон байна. Энэ жил 80 жилийн ой нь тохиож буй тус чуулгын уран бүтээлчид наадмыг манлайлав.
Тодруулбал хүчит бөхийн түрүүг "Сүлд" чуулгын дуучин, цагдаагийн ахлах ахлагч Ц.Амарболд, эмэгтэй сур харвааны түрүүг дуучин Ж.Үржинханд, эрэгтэй сур харвааны түрүүг дуучин, цагдаагийн ахлагч Э.Нямхүү, хоёрдугаар байрыг дуучин, цагдаагийн ахлах ахлагч Ц.Амарболд нар, хурдан морины уралдааны гуравдугаар байрыг дуучин, цагдаагийн ахлагч Г.Дарханбаатар нар авав.
Тус наадмыг Үндэсний их баяр наадмын өдрөөр ТВ5 телевиз олон нийтэд хүргэх юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ