Идрис Эльба: Жеймс Бондод тоглох эсэхээ шийдээгүй сууна

img

 

Британийн нэрт жүжигчин Идрис Эльба “Esquire” сэтгүүлд ярицлага өгчээ. Тэрбээр The Dark Tower” кинд тоглож байна. Уг бүтээлд Мэттью МакКонахи тоглож буй юм. Энэхүү кино ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийнэ.

 

-Таныг дараагийн тагнуулч “Жеймс Бонд” болно хэмээн хэвлэлээр шуугиад байх юм. Энэ талаар?

 

-Ихэнх эрэгтэй уран бүтээлч энэ дүрийг бүтээхийг хүсдэг байх. Би Жеймс Бондын бүх цувралыг үзсэн. Миний хамгийн дуртай дэлгэцийн бүтээлүүдийн нэг. Анги бүртээ давтагдашгүй үйл явдал гардаг. Мөн Жеймс Бондод тоглох эсэхээ шийдээгүй сууна.

 

-Хэрвээ та тоглох нь тодорхой болбол хамгийн анхны өнгөт арьстай Бонд болох болно?

-Сонсоход таатай л байна.

 

-2010 оноос хойш л өнгөт арьстай Бондын талаар ярих болсон?

-Тиймээ сонссон.

 

-Бондын дурлалт бүсгүйчүүд их үзэсгэлэнтэй бас халуухан байдаг. Таны  дурлалт бүсгүй хэн гэх олны танил бүсгүй байгаасай хэмээн хүсч байна?

 

-Шууд хэлэхэд их ичмээр л юм. Энэ асуудал дээр найруулагч өөрөө анхаарал тавьчих байх. Миний бодол, хэнтэй хамтрахыг хүсч байгаа нь тэр хүнд ямар ч хамаагүй.

 

-Харцаа салгаж чадахгүй бүсгүйтэй тааралдаж байв уу?

 

-Мэдээж хэрэг. Бүх бүсгүйчүүд их үзэсгэлэнтэй.

 

-Кино урлаг заримдаа өнгөт арьстнуудыг  доромжлох үг хэллэг, зураглал их багтсан байдаг?

 

-Энэ ертөнцөд ганцхан цагаан арьстнууд амьдардаггүй. Тиймээс арьс өнгөний асуудлаар хүн ч гэлтгүй кино урлагт тун болгоомжтой ярих хэрэгтэй. Арьсны өнгөөр нь ялгаварлан гадуурхах нь утгагүй хэрэг.


 

-Таны амьдралд арьсны өнгөөс болж учирсан таагүй дурсамж бий юу?

 

-Бий, гэхдээ би ярихыг хүсэхгүй байна. Сонсоход тийм ч таатай биш.

 

-“Allure сэтгүүл таныг энэ оны хамгийн халуухан залуугаар нэрлэсэн. Таны гадаад төрх бүсгүйчүүдэд их таалагддаг. Мөн таны бие гайхалтай?

 

-Баярлалаа. Миний хүндэлдэг, үлгэр жишээ авдаг ихэнх эрэгтэй алдартан энэ жагсаалтад багтаж байсан. Бүсгүйчүүдийн анхаарлыг татаж байна гэдэг сайхан хэрэг.

 

-Хоёулаа уран бүтээлийн талаар ярилцах уу?

-Сайхан санаа байна.

 

-“The Dark Tower” кинонд та мэргэн бууч Роланд Дискейн гэх залуугийн дүрийг бүтээж байгаа?

 

-Тиймээ, их хүч бас сэтгэлийн тэнхээ шаардсан дүр гэхэд болно. Өмнө нь уран бүтээлүүдэд галт зэвсэгтэй ажиллах боломж олддог байсан. Харин Роландын гол хамтрагч, анд нөхөр, гэр бүл нь буу. Тэр буугаараа хоолоо олж иддэг. Ер нь түүний бүх зүйл буу нь гэхэд болно. Энэ киноны зураг авалт эхлээд тийм ч хугацаа болоогүй байна. Би дүрийн судалгаагаа хийх үеэрээ олон мэргэн бууч болон дайнд оролцож, гавъяа байгуулсан цэргүүдтэй уулзаж, ярилцсан. Бидний уулзалт тийм ч удаан үргэлжлээгүй ч мартагдахын аргагүй байсан.

 

-Америк кино болон Англи кинонд тоглох хоёрын ялгаа?

 

-Америк үзэгчид адал явдалд дуртай. Тийм учраас найруулагчид хүртэл үзэгчиддээ зориулан киногоо найруулдаг. Харин Британийн үзэгчид яг намар шиг кинонд дуртай. Бас шиврээ бороо шиг мэдрэмж төрүүлэх уран бүтээлийг үзэх дуртай. Энэ хоёр улсын кино энэ талаараа л өөр. Гэхдээ холливуудын уран бүтээл дэлхийг байлдан дагуулж байна. Сүүлийн үед Британийн уран бүтээл хүртэл холливуудыг дуурайх өнгө аяс мэдрэгдэх болсон.


 

-Та сүүлд “Мөрдөгч Лютер” кинонд тоглосон. Мөрдөгчтэй киногоороо холливууд илүү алдартай?

 

-Тиймээ, санал нэгдэж байна. Би Лютерийн дүрийг бүтээж байхдаа мөрдөгчийн тухай өгүүлэх олон холливуудын кино үзсэн.

 

-Бусдын бүтээлийг үзэх нь хуулбарласанаас өөр гэж үү?

 

-Огт өөр. Бусдын бүтээлийг үзэж, дүрээ бүтээх нь хамгийн зөв. Тэдний бүтээлийг судалгаандаа ашиглах нь хуулбарласан гэсэн үг биш. Дэлгэцэнд гарч буй чадварлаг баг чамайг дүрээ хэрхэн бүтээхийн зааж өгнө.

 

-Та ганцаараа байхдаа юу хийдэг?

 

-Би ганцаараа байхдаа юм боддог. Шийдвэрлэх ёстой олон асуудал надтай нүүр тулсан учир би бодож байж тэдний шийдвэрлэх гарцыг хайж байгаа.

 

-Интернэт ордоггүй гэж үү?

-Интернэтийн ард хамаг цагаа өнгөрүүлэх нь утгагүй. Интернэтийг чөтгөр ав, бурхан минь.

 

-Интернэт таны дургүйцлийг их хүргэдэг бололтой. Гэхдээ энэ цахим сүлжээний тусламжтай олон хүн ажилтай байна?

-Бид хоёрын дун болсон хэцүүхэн асуудал байдаг юм. /инээв/

 

-Британийн хэвлэлүүд таныг их уудаг гэдэг?

-Би хатуухан юм уух дуртай. Энэ буруу гэж үү.

 

-Шөнийн клуб байнга явдаг гэсэн үг үү?

-Заримдаа.

 

-Залуухан, хөгшин эмэгтэй. Аль нь таны сонголт вэ?

-Нас хамаагүй ээ. Хамгийн чухал нь таалагдах ёстой.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ