Лив Тэйлор сүй тавьсан гэв

img

Холливуудын нэрт жүжигчин Лив Тэйлор өчигдөр “ABS” сувгийн “FAB Life” нэвтрүүлэгт оролцсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд сүй тавьсан тухайгаа зарласан байна. Лив хувийн амьдралаа ихэд нууцалдаг юм.

 

Жүжигчин бүсгүй “Тийм ээ, бид сүй тавьцгаасан. Сүй тавиад нэлээн хугацаа өнгөрч байна. Өнөөдөр л энэ тухайгаа ил болгомоор байна” гэж хэлжээ. Хөтлөгч, жүжигчнээс “Хэзээ гэрлэх вэ” гэж асуухад “Сайн мэдэхгүй байна. Шинэ хүнээ эрүүл саруул төрүүлэх тухай л бодож сууна” гэж хариулсан аж.

 

Тэрбээр 2012 оноос Дэйв Гарднер гэгчтэй болзох болсон билээ. Хос өнгөрсөн оны гуравдугаар сард Сайлор гэх хүүтэй болсон юм. Тэд хүүтэй болсны дараахан сүй тавьцгаасан хэмээн хэвлэлүүд мэдээлсэн ч уг мэдээллийг хос батлаагүй. Хос тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авна. Тэйлор өмнөх гэрлэлтээсээ 10 настай хүүтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ