Дуучин Киара хуримаа хийлээ

img

Америкийн поп дуучин Киара болон Руссел Уилсон нар өчигдөр хуримаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хуримын ёслол Британийн  “Peckforton Castle” шилтгээнд болсон  байна. 

 

 

Сүйт бүсгүйн гэрчээр “Оскар”-ын эзэн, дуучин Женнифер Хадсон болон дуучин Келли Роулэнд оролцжээ.

 

Сүйт залуу Руссел инстаграмдаа эхнэртэйгээ авахуулсан зургаа нийтлээд “Миний аз жаргал” гэж бичсэн байна. Тэрбээр 2013 оны тавдугаар сард Киарад гэрлэх санал тавьжээ. Руссел эхнэртээ 1.5 сая ам.долларын үнэтэй 15 каратын бөгж бэлэглэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ