Монгол циркчид шилдгээр шалгарчээ

"Мастер" олон улсын циркийн их наадам ОХУ-ын Сочи хотод хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тус наадамд манай улсын циркчид амжилттай оролцож шилдгээр шалгарчээ.
Тус наадмыг дэлхийн циркийн урлагийнхан Оскарын шагналтай дүйцэхүйц хэмээн үнэлдэг аж. Тус наадмын 16 номинацийн Монгол циркчид шилдэг номер, шилдэг трюк гэсэн хоёр төрөлд өрсөлджээ. Улмаар манай циркчид шилдэг трюк номинацид нийт 49 орны циркчинтэй өрсөлдөн ялалт байгуулж энэ оны дэлхийн циркийн шилдэг нь болжээ.
Энэхүү баярт мэдээг Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн, продюсер Н.Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Тэрбээр “Бид "Нүүдэлчин Монголчууд" үзүүлбэрээр дэлхийн циркийн Оскар хүртэж 75 жилийн ой нь тохиож буй Монгол циркийн урлагтаа бэлэг барилаа” хэмээн шагналын зургаа нийтэлжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ