Шатахууны үнийн өсөлтөөс болж мөргөлдөөн болж байна
Нигерт шатахууны үнийн өсөлтөөс болж нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал ноёлж байна. Сүүлийн хэд хоног иргэд нь гудамжиндаа гарч эрх баригчдынхаа эсрэг эсэргүүцлээ илэрхийлж байна. Шатахууны үнэ өндөр болсон нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж зарим шатахуун түгээх станцууд хаалгаа барьсан байна. Иргэд гудамж талбайд цуглаж, замын хөдөлгөөнийг хаан суужээ. Үүнийг тараах гэсэн цагдаагийнхан иргэдийн дунд мөргөлдөөн гарч олон хүн гэмтэж бэртэв. Иргэдийн бухимдал туйлдаа хүрч машиныхаа дугуйнуудыг цуглуулан шатаасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ