Өнөөдөр Дашнямтай өдөр
2016-07-09

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 09. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 5. Санчир гараг.  Бага морь одтой, Зургаан цагаан мэнгэтэй, хар луу өдөр.

 

 

Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин