Дээлээ дээдэлсэн МОНГОЛЧУУД

“Дээлтэй Монгол” наадам 10 дахь жилдээ Чингисийн талбайд зохион байгуулагдлаа. Монголын үндэсний хувцсыг сурталчлах, таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой энэ наадам жилээс жилд өргөжин тэлж байна.
Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулагдсан энэ жилийн наадамд ӨМӨЗО-ноос элэг нэгт монголчууд ирж оролцсон нь бас нэг чимэг байлаа.
“Дээлтэй Монгол” наадмын нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нээж үг хэлэв. Тэрбээр “Үндэсний хувцсаараа дамжуулан хойч үедээ түүх соёлоо уламжлан үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой Дээлтэй Монгол наадам улсдаа, Улаанбаатар хотдоо зочид, жуулчдыг татах чухал баяр болсныг хэлэхэд таатай байна. Энэхүү наадамд ач холбогдол өгч баярын жагсаалд оролцсон нийслэлийн иргэд та бүхэндээ талархсанаа илэрхийлье. Дээлтэй Монгол наадам маань тив дэлхийд алдаршсан, олон арван мянган жуулчдыг даллан дуудсан соёлын арга хэмжээ болохын хүсэн ерөөе” хэмээв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ