Кардашиан хүүгээ гайхуулав

img

Реалити шоуны од Ким Кардашиан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 5-ны өдөр амаржиж хүүтэй болсон билээ. Кардашианы нөхөр реппер Кейни Уэст хүүгээ Сэйнт Уэст хэмээн нэрийдсэн юм.

 

Хос өнгөрсөн хугацаанд хүүгийнхээ хэд хэдэн зургийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн билээ. Харин хүүтэйгээ авахуулсан зургаа огт интернэтэд нийтэлж байгаагүй юм.

 

Тэгвэл өчигдөр Кардашиан хүүтэйгээ авахуулсан селфи зургаа инстаграм хуудастаа байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр зурганы тайлбартаа "Би хүүгээрээ бахархаж байна. Өнөөдөр хүүгээ гайхуулахыг хүслээ” гэж бичжээ.

 

Кардашиан энэ сарын эхээр хүүгийнхээ зургийн инстаграм хуудастаа нийтэдж, хагас сая лайк цуглуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ