Бекхэмийн охин таван нас хүрлээ

Хөлбөмбөгийн тамирчин Дэвид Бекхэм, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм нар бага охин Харпер Бекхэм таван хүрсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хос охиныхоо төрсөн өдрийг Лондон хотын хүүхдийн паркт тэмдэглэсэн байна. Бекхэм инстаграмдаа охинтойгоо авахуулсан зургаа нийтлээд “Аав нь охиноороо ямар их бахархдаг гээч. Чи бол миний нар. Үргэлж гэрэлтдэг гэрэл. Чи бол миний бүх зүйл. Охиндоо хайртай шүү” гэж бичжээ. Харин Викториа “Гурван хүү төрүүлсэн би охинтой болохыг чин сэтгэлээсээ хүсч байлаа. Чамайг тээж байхдаа би ямар их жаргалыг мэдэрч байсан гэж бодно” гэж бичсэн байна.
Хос саяхан хуримын 17 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ