Чингисийн талбайд морин хуурын фестивальтай

Үндэсний баяр наадамд зориулсан соёл урлагийн арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдөр үдэш 21.00 цагаас морин хуурын фестивальтай.
Дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийн дээжист бүртгэгдсэн Монгол түмний гайхамшигт Морин хуур хөгжмийн яруу тансагийг илтгэх фестивалийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Энэхүү фестивальд Үндэсний их найрал, ардын урлагийн хамтлагууд, Морин хуурын мастеруудаас гадна морин хуур хөгжмийг сонирхогч гадаад уран бүтээлчид оролцоно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ