Юндэн, Нансалмааг 10 сая төгрөгөөр шагнажээ

img

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Учиртай гурван толгой” дуурийг 2 дахь жилдээ Чингисийн талбайд тоглолоо. Тус дуурийн гол дүрийн жүжигчдийг Нийслэлийн Засаг Дарга С.Батболд шагнан урамшуулсан байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Жил бүр тус дуурийн гол дүрийн жүжигчдийг сонгон шалгаруулдаг  уламжлалтай. Энэ жил УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү /Юндэн/, УДБЭТ-ын  гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран /Нансалмаа, УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга /Хоролмаа/, УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ /Балган/ нар шалгаран дуурийг олны хүртээл болгосон юм.

 

Гол дүрийн жүжигчдийг энэ сарын 11-нд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал, өргөмжлөл 10 сая төгрөгөөр шагнан урамшуулжээ. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  гардуулсан байна. Мөн энэ үеэр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзул төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасныг НИТХ-ын дарга Ц.Сандуй гардуулжээ.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yasan gej shagnaj oorsdiihon hiih estoi ajil biz dee uul dargaa
2016-07-18
Zochin:
Urlagiinhnii hedelmeriig unelj shagnaj uramshuulj baigaad bayartai baina, tsag nargui ajillaj baga tsalingaar amdarch, urlagtaa unench, ulsiin olon ajliig nugalj asar ikh tus bolj , zutgedeg humuus shuu,er ny ednii hedelmeriin unelemjiig arai deershuulj tsalin helsiig ny ene 4 jild nemeh baikh gej haraj baina
2016-07-18