АСЕМ-ын хаалтын тоглолт болно

АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалт энэ сарын 13-наас 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж, өнөөдөр дуусгавар болж байна. Дээд түвшний уулзалтад зориулсан хаалтын тоглолт өнөөдөр Чингисийн талбайд болно.
Энэхүү арга хэмжээнд урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан нар оролцох юм байна.
Мөн тоглолтод, FIRE хамтлаг, Kиви хамтлаг, Colors хамтлаг, Гурван охин, Lemons, МУГЖ Т.Ариунаа зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх нь ээ.
Хаалтын тоглолт энэ өдрийн оройн 20.30 цагт Чингисийн талбайд эхэлнэ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ