Калвин Харрис найз бүсгүйтэй болжээ

Дуучин Тэйлор Свифтийн экс найз залуу DG Калвин Харрис найз охинтой болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр Тинаши гэх дуучин бүсгүйтэй үерхэх болсон байна.
Хос 2014 онд Лос Анжелес хотноо анх танилцаж байжээ. Харин өнгөрсөн сард Нью Йорк хотноо зохион байгуулагдсан “BETs” наадмын үеэр болзох байсан юм.
Харрис өчигдөр шинэхэн найз бүсгүйтэй авахуулсан зургаа инстаграм хуудастаа нийтлээд “Зүгээр л аз жаргал хүс” гэж бичжээ.
Тэйлор түүнээс салсныхаа дараахан Британийн жүжигчин Том Хиддлтон гэгчтэй үерхэх болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ