Энэ сарын 11-нд Архангай аймгийн Тариат сумын иргэн н.Батжаргал гэр бүлийн хамт нутгийнхаа наадмыг үзэх гэж яваад автомашинтайгаа Чулуутын голын усанд унажээ. Улмаар зорчиж явсан 7 иргэн живэх аюулд тулгардаад байхад нь Л.Буяннэмэх хэмээх залуу аварсан байна.
Усанд унасан автомашины жолооч Чулуутын голоор машинтайгаа гатлах гэж байжээ. Гэтэл машины хөдөлгүүр гэнэт унтарч, голын урсгал даган хөвж эхэлсэн байна. Ийн хөвж яваа машин дотор ус дүүрч доторх зорчигчдод аюултай байдал үүсчээ. Энэ үед голын ойр орчимд нутагладаг Л.Буяннэмэх хэмээх залуу өөрийн хийлдэг завиараа живж буй долоон хүнийг голын эрэг дээр зөөн амь насыг нь аварсан байна.
Хүний алтан амь аварсан залуу Архангай аймгийн Тариат сумын харцага цолтой бөх ажээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |