“Алдрын од”-ыг хэнд олгох вэ

Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, "Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн энэ сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Энэ жилийн “Алдрын од” одонг ямар хамтлаг, дуучинд олгохоор болсныг өнөөдөр зарлана. Хэвлэлийн бага хурал 11:00 цагт НЗДТГ-ын А танхимд болно. Хуралд “Хонхны дуу” клубын тэргүүн Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, "Хонхны дуу" клубын гишүүд оролцоно.
Анхны “Алдрын од” шагналыг Соёл-Эрдэнэ хамтлагт олгосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ