Тэргүүн хатагтай караокедов

img

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама инээдмийн жүжигчин Жамес Горданы хөтлөн явуулдаг “Carpool Karaoke” шоунд оролцсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг шоуны хөтлөгч зочноо өөрийн машиндаа урьж, замын хөдөлгөөнд оролцож байхдаа зочныхоо авъяасыг шалгадаг билээ.

 

Тэргүүн хатагтай дуучин Бейонсигийн шүтэн бишрэгч гэдгээ илэрхийлэн, шоуны эхэнд дуучны “Single Ladies” дууг дуулжээ. Мишель “Би шоунд оролцох гэж буйгаа нөхөртөө хэлтэл тэр их гайхсан. Намайг дуулж чадах юм уу” гэж хэлсэн. “Би дуулах, бүжиглэх дуртай” гэж ярьсан байна.

 

Шоуны үеэр хөтлөгч хүссэн газар руугаа явдаг билээ. Харин энэ удаад хөтлөгч Вашингтон хотноо байрлах Цагаан ордныг хэд хэдэн удаа тойрч, шоугаа хийсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ