Ерөнхийлөгч татгалзсан ч парламент буцаахгүй

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  16 сайд, 13 яамтай ажиллах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид өргөн бариад байсан. Харин  Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж Засгийн газрын бүтцийн талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хариу албан бичиг илгээв.   Ерөнхийлөгч шинэ Засгийн газрын бүтцийг дэмжсэнгүй. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Зөвшилцөх саналын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнөөдөр албан бичиг илгээгээд байна.   

 

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төсөлд үндсэн чиг үүргийн яамыг нэмэгдүүлсэн байлаа. Өөрөөр хэлбэл, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хуульзүйн яам, БОНХАЖЯ үндсэн чиг үүргийн яаманд багтдаг.  Харин шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд  дээрх үндсэн чиглэлийн яаманд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг нэмж тусган байлаа. Үүнд Ерөнхийлөгч эсрэг байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмэх санал нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших боломжийг нэмэгдүүлж байна. Энэ нь УИХ-д олонхи болсон намын Монголын ард түмэнд өгсөн амлалтай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, харилцан хяналтай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй” хэмээн албан бичигтээ дурджээ.

 

УИХ-д үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН өмнөх парламентад байхдаа “давхар дээл”-ийг бууруулах гэсэн Ерөнхийлөгчийн байр суурь, өргөн барьсан хуулийг дэмжиж байсан юм.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвших үед нь биечлэн уулзахдаа ч Засгийн газарт “давхар дээл”-тэй сайдуудыг цөөлөхийг анхааруулан захиж, үндсэн чиг үүргийн яамдаас бусад салбарт УИХ-ын гишүүн бус эрхмийг томилох амлалтыг авч байв.   Харин эрх баригч хүчин МАН үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмсэн нь “давхар дээл”-тэй сайдын тоог Засгийн газарт нэмсэнтэй агаар нэгэн.

 

Шинэ Засгийн газрын бүтцэд  хоёр яамыг татан буулгасны нэг нь Аж үйлдвэрийн яам.  Аж үйлдвэрийн яамыг Уул уурхайн яамтай нэгтгэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болгосон байлаа. Үүнд мөн Ерөнхийлөгч эсрэг байр сууриа илэрхийлж, үндэслэлээ тайлбарлажээ.

 

 Тэрбээр “Үйл ажиллагаа нь жигдэрч, үндэсний үйлдвэрлэгчдийн талархал дэмжлэгийг хүлээж байсан Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь бусад яам руу хуваан хавсаргах саналыг дэмжихгүй байна. Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангахад үйлдвэржилтийн нэгдсэн бодлого зайлшгүй хэрэгтэй болно” хэмээн онцолсон байна.

 

Засгийн газрын бүтцэд яамдаас гадна агентлагуудад нэрнээсээ эхлээд нэлээдгүй өөрчлөлт орж байгаа. Уг хуулийн төсөлд Засгийн газрын тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтай байхаар тусгасан. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж Үндэсний хөгжлийн газрыг шинээр байгуулан Засгийн газрын тохируулагч агентлаг байхаар,  Төрийн өмчийн бодлого зохицуулагч газрыг хэрэгжүүлэгч агентлаг тус тус тусгасан байлаа.

 

Мөн Мэдээлэл, технологи, шуудан, харилцаа холбооны газрыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Газрын харилцаа, геодези зурагзүйн газрыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болгон  нэрийг нь тус тус өөрчлөн оруулсан.

 

Цаашлаад Газрын тосны ерөнхий газар, Ашигт малтмалын газрыг нэгтгэн Ашигт малтмал, газрын тосны  газар, Бүртгэл статистикийн ерөнхий газар, Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэл Оюуны өмчийн газар болгон нэгтгэж, холбогдох яамдад харьяалуулахаар  төсөлд тусгасан байв. Харин Гааль, татварын ерөнхий газрыг ГЕГ, ТЕГ болгон салгаж, НДЕГ, Нийгмийнй халамж, үйлчилгээний газрыг  татан буулгах юм. 

 

Энэ мэтчлэн агентлагуудыг татан буулгах, нэрийг нь солих, нэгтгэх  нь төрийн албанд буруу жишиг тогтоно гэж   Төрийн тэргүүн үзжээ.  Ерөнхийлөгч “төр, засгийн байгууллагын нэр, бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин тогтвортой байж гэмээнэ төрийн бодлого, үйл ажиллагаа залгамж шинжтэй, үр өгөөжтэй байна. Гэтэл эдийн засгийн үр ашиг, тооцоо судалгаагүйгээр, тодорхой ач холбогдолгүй шалтгаанаар яамдын нэрийг өөрчилж, чиг үүргийг өөр хооронд нь шилжүүлэх, мөн Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын бараг тал нь нэр, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөд өртөх санал оруулж ирсэн нь төрийн албыг цалгардуулах, төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор халж сэлгэх, төр, засгийн үйл ажиллагааны залгамж шинжийг алдагдуулах, монгол төрийн ой санамжийг саармагжуулах зэрэг олон сөрөг үр дагавар дагуулах санал гэж үзэж байна Ийм учраас буруу жишгийг цэглэж, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын мэргэшсэн, тогтвортой залгамж шинжийг хадгалах бодлого баримталж саналаа дахин танилцуулна уу” гэдгээ Ерөнхий сайдад илгээсэн хариу албан бичигтээ дурдсан байлаа.

 

Ийнхүү Ерөнхийлөгч зөвшилцөлд хариу өглөө.  Хуулиараа Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-д өргөн барих заалттай. Харин Ерөнхийлөгч өгсөн саналыг тусгах эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээний асуудал. Тиймээс  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө УИХ-д өргөн барьсанаар үргэлжилнэ.  

 

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар Ерөнхийлөгч татгалзсан хариу өгсөн парламентаар хэлэлцүүлэхэд бүдэрч, буцаагдахгүй үнэмлэхүй олонхи МАН дэмжээд явах  нь тодорхой билээ.

 

Н.Энхлэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ямарч гэсэн ард түмэн МАН-ыг сонгосон зөв ч бай буруу ч бай МАН хийх ажлаа хийх л ёстой харин МАН туршлагатай тулхтай Монгол улсыг өдий зэрэгтэй аваад ирсэн нам болохоор буруу юм хийнэ гэж бодохгүй байна хэр зэрэг ажиллаж Монгол улсаа мандуулахыг 4 жилийн дараа л харъя даа
2016-07-21
ухэр:
УИХ ын ухэр даргатай ухруудийн меерелдехийг харах сонсохоос ч ой гутах Эд юу чхийхгуй
2016-07-21
Зочин:
АН ялчихаад та нар яалаа. Энэ хузуугуй эрхэм хаана байв. Торийг самууруулчихаад ингэж хуцах уу
2016-07-21
Балт:
МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЗАХИАЛСАН ХӨГЖМӨӨ СОНСОЁ ..УЛИГ БОЛСОН ХҮЗҮҮГҮЙ УДИРДААЧ .Ул болж шинэ төр засаг зул больёоо
2016-07-21
Зочин:
Тохируулагч ч гэнэ үү хэрэгжүүлэгч ч гэнэ үү 30 шахам агентлаг байх юм байна. Энэ агентлаг гэдэг чинь төсвийн мөнгийг залгигч цалин, байр, бусад зардлууд, авилгаар аливаа ажлыг улс эх оронд минь хэрэгтэй ямар юм байна вэ? гэдгийг олж харж сэтгэхийн өмнө надад ямар унцтай байна гэдгийг харсан авилгачдын, жинхэнэ хүнд суртлын ажлыг яргалсан хэсэг бүлэг хүмүүсийн бөгнөрөл уурхай болчихсон байгаа шүү Үүнийг засаж заларуулахгүйгээр ард түмнээ өрнөөс гаргаж сайн сайхан амьруулна гэж байхгүй Хуучин хэв маягаараа л явах юм байна. Ард түмэн үүнийг хүсэж МАН-д санал өгөөгүй шүү Яамд мэргэшсэн удирдлагтай, бодлогоо зөв бариад ард түмэндээ дарамт болохгүй шиг явуулж чадвал Монгол орноо амархан дээш гаргана даа Даанч тэгж чадахгүй юм шиг байна даа
2016-07-20
irgen:
ugaasaa MAn nam shine yum sedej chaddag tolgoi baihgui sh dee huurhiiis
2016-07-20
МАН шинэчлэгдэх хэрэгтэй:
МАН-ынхан шинэчлэх сэтгэлгээгүй, хуучнаараа байх гэж мангартаад бна уу? Амалснаа биелүүлэх л хэрэгтэй. Давхар дээлийг мөн ч их шүүмжилсэн дээ. Одоо харин өөрсдөө давхар дээлээ өмсөх гээд гүйгээд байдаг нь сонин бна шүү таминь ээ.
2016-07-20
Zochin:
MAN humuusiin tarhiig ugaaj mergejliin zasgiin gazar baiguulna davkhar deeltei baikhgui huuchin buttseer ajillana,teriin alban haagchdiig oroldohgui gesen yalaa, ehneesee ingeed hudlaa yariad ehelbel chnin AN-aasamarhan ner chin sevteh baikh shuu, ugaas ugshil chin tiim
2016-07-20
Зочин:
Ebee mini toriin ajlig saad totgorgui hurdan ehluulj uz, bitgii jijig yum yariad gatsaagaad suugaad bai, ard tumenii amidrald bodit oorchlolt garah yostoi!
2016-07-20
Зочин:
AN NAMIINHANII ALDAA ZAVHARLIIG HURDAN ARILGA AA AJILAA HIIZGEE ELBEGDORJ AJILIIN SADAA SHUU
2016-07-20
Зочин:
ELBEGDORJTOI DORJGUI ZAASH YAVNA ZAG BUU ALD
2016-07-20
ЗОЧИН:
ЯЛСАН НАМ БОДЛОГОО ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ТӨРИЙН ТЭРГҮҮН ЯАХАВ САНАЛАА Л ХЭЛЭЭ БИЗ. ОДОО ӨӨРСДӨӨ АЖЛАА ХИЙХ НЬ ЧУХАЛ, ХЭН НЭГ ХҮНЭЭС АСУУХ НЬ ИЛҮҮЦ БИЗ. МАШ ЗӨВ БҮТЭЦ БАЙНА. АН-ЫН ҮЕД БИЙ БОЛСОН ТӨРИЙН АЛБАНЫ ЗАВХАРЛЫГ ОДОО ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ.
2016-07-20
НЭР:
ТӨРИЙН ТЭРГҮҮН ТЭРҮҮНД ХААНА БАЙСАН ВЭ. АН-ЫН БУДЛИУЛСАН ӨӨРСДӨӨ ЗОРИУЛЖ ТӨРИЙН МАШ ЧАДВАРЛАГ АЛБА ХААГЧ АЖИЛГҮЙ БОЛСОН. ХАРИН МАН-ЫН УЛС ТӨРЧИД ЗӨВ ГОЛДРИГТ НЬ ОРУУЛСАН. АЖ ҮЙЛДВЭРИЙН УЛС БИШ УУЛ УУЛХАЙН ОРОН БОЛООД БАЙГАА БИЗДЭЭ
2016-07-20
Яана даа:
Төр засгаа барьцаанд авсан энэ олон луйварчид гэмт этгээдүүдийг хамгаалаад хаацайлаад л байх уу Эсвэл ерөөсөө үзэж тараад тэднийг хүчээр хөөж явуулах уу
2016-07-20
АЖИГЛАГЧ:
БҮТЭЦ ЗӨВ БАЙНА.АН НАМД БҮЛХ ЗАЛГИСАН ЕРӨНХИЙЛӨГЧ ОДОО ГЭНЭТ ЮУ БОЛОВ ГЭНЭТ АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ Ч ЮМ ШИГ.ХАРИН АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ Л НИЙЛДЭГ НЬ ЖААХАН ТИЙМ БАЙНА. ХУУЧИН ОЛОН ЯАМ БИЙ БОЛГООД ТОЛГОЙГОО Л ДАНХАЙЛГАЖ ИДЭЖ УУХ НҮХ СҮВ, ЦАЛИНГИЙН ТӨСӨВ НЭМСЭН БОЛОХООС ЖИНХЭНЭ АНХАН ШАТНЫ НЭГЖ ХӨДӨӨ СУМДУУДДАА ОРОН ТОО НЭМЭЭГҮЙ ШҮҮ ДЭЭ.АНХАН ШАТНЫ НЭГЖ ЧИНЬ Л АЖЛАА БАРДАГГҮЙ ШҮҮ ДЭЭ.ДЭЭРХ ТОЛГОЙНУУД НЬ ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДААД БААХАН АВЦАЛДААГҮЙ СУДАЛГАА НЭХЭЖ ОЧИХООР НЬ ЯМАРЧ АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ДАРЖ ХАЯАД Л БОЛОО.
2016-07-20
Зочин:
МАН батлахыг нь харнаа. Элбэгээ хориг тавих хэрэгтэй.
2016-07-20
Зочин:
Namaa soliod AN bish MAN.d orson gee bizdee manai erunhiilugch chin?
2016-07-20
Зочин:
Hunii namtai baitugai uuriinhuu namtai uchraa oldoggui erunhiilugchiig hen toohov
2016-07-20
Зочин:
Namaa soliod AN bish MAN.d orson gee bizdee manai erunhiilugch chin?
Зочин:
Hunii namtai baitugai uuriinhuu namtai uchraa oldoggui erunhiilugchiig hen toohov
2016-07-20
zochin:
АН-ын ЗГ 16 яамтай 19-үүлээ давхар дээлтэй сайд байсан МАН-ын ЗГ 16 сайд 13 яам түүнээс 5 нь давхар дээлтэй байна
2016-07-20
Иргэн:
Ерөнхийлөгч ингэж шогтдог л байхгүй юу?! АН үүнээс муухай төсөл өргөн барьж байхад бүлх залгисан юм шиг л дуугүй суудаг мөртлөө бага төсөл хийгдсэнд болохоор олон юм ярих нь утгагүй л байдлыг харуулж байгаа хэрэг,.. Гэхдээ жингийн цуваа хөдөлдөгөөрөө,.. Зоригтой урагшаа МАН-аа?!
2016-07-20
Зочин:
Элбэгээ Үйлийн үр
2016-07-20
Зочин:
дэмжиж байна
2016-07-20
Зочин:
Хохь чинь
2016-07-20
sui shu jan:
KKKK ZA URALTS URALTS HAI YA YAASAN VAA .KKKK HEE HEE UMBUUU ERGUU HARUUD
2016-07-20
Зочин:
МАН,д өөрсдийгөө даатгасан иргэд битгий гоншогноод бай төр засгаар яаж тоглож молиг өмхүүлдэгийг дуугай хараад хошногоо хавчаад дөрвөн жил хэвт энэ монгол бөхийн сүүлийн үеийн шилдэг мэх зээлсэн бол алдсанд тооц гэх мэт
2016-07-20
zochin:
Erunhiilguch sanalaa ugsun tegeed l boloo, ter Hunii ugeer shiidne gesen ug bish, harin davhar deelee ergej harval zugeer l baih
2016-07-20
000:
AN-inhni ungund toglohooroo neg boloo biz dee neg l chuhal tsarailaad btsgaah yam
2016-07-20
124578966:
ХНХЯ-ыг Ерөнхий чиг үүргийн яаманд оруулаад байхдаа яахав дээ. Аж үйлдвэрийн яамыг татан буулгадаг нь туйлын буруу. Дэд сайд гэж балай наймаааны орон тоо гаргаж ирэх нь. МАн эхнээсээ л Ард түмний өмнө амлаад байсанаасаа буцаад эхлэлээ дээ. Ард түмнийг цагаан цаас гэж боддог нь ер нь үнэн юм шиг байнаа.
2016-07-20
Зочин:
Хохь чинь
зочин:
Ерөнхийлөгчийн татгалзсан хариу үнэхээр зөв, цаг үеэ олсон зүйл. Үнэхээр бид одоо бүтэц бүрэлдэхүүн, нэр солих, нэгтгэх, халаа сэлгээ гэж ярих уг нь утгагүй юм байгаан.Өчнөөн хийх ажил баймаар санагдах юм....
2016-07-20
Зочин:
Их олон яам байх тусам, яамдын нэрийг өөрчлөх тусам тамга өөрчлөх, албан бланкуудыг өөрчлөх энэ тэр гээд баахан хэрэггүй зардал гардаг. миний бодлоор энэ их хурал ерөнхийлөгчийн үгийг авахгүй бол нэр хүндээ алдана. тэртусмаа Элбэгдорж асем зохион байгуулаад нэр хүнд нь ийм өндөр байгаа үед үгийг нь авах хэргтэй. угаасаа ард иргэд ман гарсанд итгэж чадахгүй байгаа. ээлжтэй халаатай гэдгээ ухаарахгүй их тонгочоод байвал энэ их хурал анхны хугацаанаасаа өмнө тарсан их хурал болж болзошгүй шүү.
2016-07-20
Зочин:
Энэ бүтэц нь зөв л сайн бүтэц байна шдээ
2016-07-20
zochin:
AN eronhiilgchiih tooj bail uu AN hichneen olon yamtai bolgoj baihad shudraga eronhiilegch yasan bilee
2016-07-20
Зочин:
Tegvel er ni erunhiilugch baihiin hereg yu baidag yum bol? Yah gej zuvshiltsdug yum bol?
2016-07-20