“Хөөрхөн хүүхэн” киноны найруулагч таалал төгсчээ

img

Холливуудын нэрт жүжигчин Ричард Гир, Жулия Робертсийн гол дүрийг бүтээсэн “Хөөрхөн хүүхэн” киноны найруулагч, продюссер Гарри Маршил 81 насандаа таалал төгссөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Гарри өчигдөр Лос Анжелес хотын “Burbank” эмнэлэгт насан эцэслэсэн талаар гэр бүлээс нь мэдэгджээ.

 

Уг мэдээний дараа жүжигчин Ричард Гир инстаграм хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлсэн бол жүжигчин Жулия Робертс “Тантай хамтран ажиллахад таатай байсан. Баярлалаа. Миний амьдралыг гэрэлтүүлсэн танд баярлалаа” гэж твиттертээ бичсэн байна.

 

Гарригийн найруулсан “Хөөрхөн хүүхэн” кино өнгөрсөн онд 25 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ.

 

Тэрээр 2001 онд дэлгэцнээ гарсан “Гүнжийн өдрийн тэмдэглэл” кино, “Жаргалтай өдрүүд” зэрэг олны талархал хүлээсэн кинонуудыг найруулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ