Солонгосын үндэсний бүжгэн жүжгийг тольдоорой

img

Бүгд Найрамдах Солонгос Улсын Жондун театрын уран бүтээлчид Монгол Улсад ирж өөрийн улсын үндэсний бүжгэн жүжиг болох “Youll”  жүжгийг тоглох гэж байна. Тус театрын 20 гаруй уран бүтээлч энэ сарын 21-нд манай улсад айлчлан ирэх юм.

 

 

Солонгосын үндэсний Жондун театрийн уран бүтээлчид өөрийн орны үндэсний соёл урлагийг дэлхийн олон оронд сурталчлах зорилгоор “MISO” хэмээх аялан тоглолтоо 2 жилд нэг удаа гадаадын орнуудад зохион байгуулдаг байна. Энэ удаад Улаанбаатар хот болон Хятадын Ханзоу хотыг сонгон тоглохоор төлөвлөжээ.

 

“Yоull” үндэсний бүжгэн жүжигт дэлхийг аврах цорын ганц баатар Гоан болон үзэсгэлэнт Чоа гүнж нарын дурлалын түүх, тэдний мөнхийн хайр дурлалын тухай өгүүлдэг байна. Мөн тус бүтээлд Солонгосын үндэсний бүхий л төрөл жанрыг утга уянгын хэлбэрээр багтааж, орчин үеийн хөдөлгөөнийг уламжлалт хэв маягтай хослуулсанаараа онцлогтой. Үндэсний бүжиг, туялзуур жадны урлаг, хөгжим, жүжиг, дуулалт төрлүүдийг багтаасан байдаг ажээ.

 

Солонгосын уран бүтээлчид “Yоull” үндэсний бүжгэн жүжгийг энэ сарын 24-ны 19.00 цагт Корпорейт зочид буудлын Конвейшн Центрийн Концертийн их танхимд тоглох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 8808-8868, 9411-5292 утаснаас авах боломжтой.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ