Уран нугараачид Гиннест бүртгүүлнэ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Уул усны домог” уран нугаралтын фестиваль зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, “Гиннес”-ийн номонд бүртгүүлэх юм.
Одоогоор Улаанбаатар болон орон нутагт байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчид дунд шалгаруулалт явуулж тэд нэгдсэн бэлтгэлдээ ороод байгаа юм байна.
“Уул усны домог” фестиваль ирэх сарын 6-нд Чингисийн талбайд болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ