“Харанга” хамтлагийг алдаршуулна

img

Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Алдрын од” одонгоор шагнагдсан хамтлагийг алдаршуулах хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж эхэлсэн.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэхүү санаачлагыг анхлан “Хонхны дуу” клубын гишүүд санаачилсан бөгөөд өнгөрсөн жилийн “Алдрын од”-ыг “Соёл-Эрдэнэ” хамтлаг хүртсэн юм. Харин жил “Алдрын од” одонг “Харанга” хамтлагт гардуулахаар болсон.

 

Монголын хөгжмийн урлагт болон рок попын  салбарт оруулж байгаа хувь нэмрээ өндрөөр үнэлүүлсэн  тус хамтлагийг алдаршуулах хүндэтгэлийн тоглолт энэ сарын 30-нд Чингисийн талбайд тоглоно.

 

“Алдрын од” одонг 100 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдах юм. Тус мөнгөн шагналыг “Хонхны дуу” клубээс гаргах аж. Харин энэ сарын 30-нд Чингисийн талбайд болох “Алдрын од” хүндэтгэлийн тоглолтын санхүүжилтийг НЗДТГ-аас гаргах ажээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ