Мила Кунис сайн ээж

img

Жүжигчин Мила Кунисийн сүүлд тоглосон “Муу ээж” киноны  анхны трейлер өчигдөр албан ёсоор цацагдлаа. Кино энэ сарын 29-ний өдөр нээлтээ хийнэ. Харин ирэх сарын 1-нээс Европ, Латин Америкийн орнуудаар гарах юм.

 

Тэгвэл киноны эхний трейлер гарсаны дараа жүжигчний нөхөр Эштон Катчер инстаграм хуудастаа “Нэг зүйлийг хэлэхэд эхнэр минь тун сайн ээж. Тэр охиндоо болон надад гайхалтай сайн анхаарлаа хандуулдаг. Хэдээ тэр минь Муу ээж кинонд тоглож байгаа ч бодит амьдрал дээрээ тун сайн ээж” гэж бичсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Муу ээж” кинонд жүжигчин Кристен Билл, Пинкет Смит, Кристина Апплегате нар тогложээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ