Кейт Бекинсейл болзож байна

“Сувдан эрэг” киноны од, жүжигчин Кейт Бекинсейл болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр Британийн инээдмийн жүжигчин, зохиолч, “Britain's Got Talent” шоуны шүүгч Дэвид Уилъямстай болзох болсон байна. Хос Лондон хотын Скотт зоогийн газраар үйлчлүүлжээ.
Тэд саяхнаас болзож эхэлсэн болохыг гэрчүүд баталсан байна.
Өдгөө 44 настай жүжигчин бүсгүй өнгөрсөн онд нөхрөөсөө салсан билээ. Тэрбээр Лили гэх охинтой юм.
Харин Дэвид энэ оны хоёрдугаар сард эхнэр, модель Лара Стоноос салжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ