Тэйлортой гэрлэнэ

Дуучин Тэйлор Свифт саяхнаас Британийн жүжигчин Том Хиддлтон гэгчтэй болзох болсон билээ. Тэгвэл жүжигчин эр өчигдөр "Өглөөний мэнд британичуудаа" шоу нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Би Тэйлортой гэрлэнэ" гэж ярьсан талаар “TMZ” сайт мэдээллээ.
Тэрбээр "Бүгд л бидний тухай ярьж байна. Тэйлор бүхэлдээ гайхалтай нэгэн. Түүний сэтгэлийг булаах боломжоо алдахыг хүсээгүй. Боломж байвал би түүнтэй гэр бүл болмоор байна. Би харилцаагаа ахиулахыг хүсч байна" гэж хэлжээ.
Хөтлөгч, жүжигчнээс “Тэйлор олон найз залуутай байсан” гэхэд “Надад хамаагүй. Би ч гэсэн олон бүсгүйтэй нэр холбогдож байсан” гэж хариулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ