Реппер Др Дре баривчлагджээ

img

“N.W.A” хамтлагийн үүсгэн байгуулагч, продюсер, реппер хаан гэгддэг Др Дре цагдаагийнханд баригдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүнийг өчигдөр Малибу дахь гэрээсээ нь баривчилсан байна. Др Дре баригдахаасаа өмнө замын хөдөлгөөнд оролцож байсан залууг хэл амаар доромжилж, замыг нь хааж танхайрчээ.

 

Хохирогч залуу цагдаагийнханд дуудлага өгөх үед реппер эр гэр рүүгээ орсон байна. Цагдаагийнхан репперийг албадан баривчилжээ. Тэрбээр “Бид зүгээр л маргалдсан. Залуусын дунд иймэрхүү зүйл байдаг” гэж хэлсэн аж.

 

“Реппер буруугаа хүлээсэн учир сулласан” хэмээн Малибугийн Цагдаагийн газраас мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ