Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их хааныхаа мэндэлсний огноог ёсчлох зарлиг гаргалаа

img

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой энэ онд тохиож буй билээ.  Их хааныхаа сүүдэр тохиосны ойг төр улсаараа тэмдэглэн өнгөрүүлэх нь монголчууд бидний бахархал мөн. Их ойтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингис хаан - Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож ёсчлох тухай 2012 оны нэгдүгээр сарын 9-ний 04 тоот  зарлигаа гаргалаа. Монголын төрөөс Их хааныхаа мэндэлсэн огноог ёсчлох, улмаар үндэсний бахархлын өдөр болгон тэмдэглэж, хойч үедээ хэвшүүлэх нь манай улс, үндэстэн, Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь толилуулж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь: 1. Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй. 2. Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ  ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayar:
ene hun ih gadaad yvah yum mongo chi arilsan daa ard tumenee bodmoor yum huviin ajilaa hoohoo bolimoor yum dandaa hudal yridag
2012-01-21
bayar:
eh oron hyamraad baihad hiih yumaa olj jadsan yum ennees zovlon uzsen chavgants deer
2012-01-21
estoi shal teneg . iim hymyysiig itgej songoj l baidag . ard tymnee doromjilson lalaruud altanhuyag yu genyy bid amlasnaa bielyylsen ch geh shig . bitgii shaaldaa ard tymen chin elbegdorj ta 2 shig boginhon setgehgyi shd
2012-01-09
ard tumen naad bayrt chin suhurch bna, ene olon bayraaraa ard tumnee hoosoldogoo boli, ternyi orond ajlyin bair tedeer nemlee, tsalin huls nemlee, ard tumnyi yaduural teden huviar buurlaa gej yarival sayn bna. er ny turyin tomchuud minii medehyin l gudamjind hooson baisan humuus yaj ingej bayajisnaa neg ard tumendee ulger duurialal bolohoor tailagnaj ardyin baatar bolmnoor yum
2012-01-09
soliorch bxaar benzin dollaraa ynzlaach uxsenii chin bayar yslol tsaana chin boslogo garax gej bna
2012-01-09
аль нь ч зөв байх магадлалтай тул алийг нь ч тэмдэглэхгүй байх ёстой
2012-01-09
nambariin enhbayar erunhiilugch baihdaa zuni dund sur buyu 7-r sariin 11 ch biluu temdegleed baisan yag ali n zuv yum be
2012-01-09
zov l bh, ih haaniigaa batalgaajuulaad, ene hoorond chne yun chinggiste manatai bolooshdee ard tumen chne elbegdorjoo. ene zasag aa harj bna uu,yaanadaa mongoliin rd tumen mine.,
2012-01-09
аль нь ч зөв байх магадлалтай тул алийг нь ч тэмдэглэхгүй байх ёстой
Чингис хааны төрсөн өдрийн тэнгэрийн сахиус бөөнүүд л мэдэх учиртай. Академийнхан цагаан сар буюу онолгоог Чингисийн үед хэзээ хийдэг байсныг ч мэдэхгүй шүүдээ. Их урьханд адгуус мал уралдуулж зовоодоггүй, намар цагаан сараа хийж морь малаа уралдуулж байсан түүхтэй ард түмэн шүү бид
2012-01-09
зөв
2012-01-09
Сайн байна
2012-01-09
Баярлаж балгасаар байгаад барагдахнээ бидний цөөхөн Монголчууд
2012-01-09