Тэйлор экстэйгээ өрсөлдөнө

Лос Анжелес хотноо энэ сарын 30-ны өдөр “MTV VMA” шагнал гардуулах ёслол зохион байгуулагдах билээ. Өнөөдөр наадмын зохион байгуулагчид шилдгийн төлөө өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрийг нийтэд танилцуулсан аж.
Сонирхолтой нь дуучин Тэйлор Свифт, хөгжимчин Калвин Харрис нар хэд хэдэн номинацид хамтдаа нэр дэвшиж, шагналыг төлөө өрсөлдөхөөр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэд “Шилдэг уран бүтээлч”, “Шилдэг цомог”, “Шилдэг аялан тоглолт”, Оны шилдэг уран бүтээл” номинацид нэр дэвшжээ. Саяхан салсан ч хэдхэн өдрийн өмнө Калвин инстаграм хуудсаараа дамжуулан экс найз бүсгүйгээ хэл амаар доромжилсон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ